Эх хэлээ эзэмшихийн эхний үйл нь уншиж сурах юм. Уншиж сурснаар хүний сурах үйл нээгддэг. Бага боловсролд тулгамдаж буй асуудал бол ойлгож унших чадварыг хөгжүүлэх.Бага боловсролын унших чадварын үнэлгээг /EGRA/-Г үндэсний түвшинд түүврийн аргаар зохион байгуулахад хамрагдсан сурагчдын 73%нь эхэд тулгуурласан асуултад хариулсан даалгаврын гүйцэтгэл буюу “Уншаад ойлгох”даалгаврын гүйцэтгэл нь доогуур үнэлэгдсэн.Ойлгож унших чадварын суурь нь авиан дуудлага .Бид сургуульдаа 4 бүлэгт хичээл заадаг залуу, дунд, ахмад үеийн төлөөлөл. Бидний өмнө танхим, цахим хосолсон өвөрмөц нөхцөлд сурагчдаа уншуулж, бичүүлж сургах шаардлага тулгарсан. Энэ үед хамтдаа хэрхэн ажилласан ямар үр дүнд хүрснээ дүгнэн бичихээр шийдвэрлэлээ.
