“Хариуцлагын карт”-аар хүүхэд нэг бүрийг үүрэг хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэн хөгжүүлэх нь

Ер нь хүүхэд бүрийн онцлогт нь тохируулан хариуцлагын картыг ашиглаж чадвал багшийн ажлын үр дүн сайжирч, бичиг цаасны ажил багасч, хүүхдэд зориулагдсан цаг гарах боломжтой, хүүхэд ч жинхэнэ утгаараа бие даан сурч, төлөвшил,хандлага нь сайжрах боломжтой болох нь туршилтын явцаас харагдаж байна.Хүүхдийг төлөвшүүлэх үр дүнтэй арга хэрэгслийн эрэл хайгуул сурган хүмүүжүүлэх ухааны түүхийн туршид үргэлжилсээр байгаа бөгөөд энэхүү танилцуулж байгаа “Хариуцлагын карт”-ыг анги,хамт олон, цаашлаад сургуулийн хэмжээнд хэрэглэх боломжтой шилдэг аргуудын нэг болгон улам сайжруулах нь миний цаашдын зорилго байх болно.

                              

Related Posts